
Мэдээ мэдээлэл
Бидний хийсэн үйл явдлын тоймууд болон бизнес
маркетингийн эргэн тойронд болж байгаа шинэ соргог
мэдээллийг хүргэнэ.
Сургалт
Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран, Хиймэл оюун ухаан, Их өгөгдөл болон Tableau программын сургалтыг зохион байгуулсан

SPSS 30.0 Сургалт
2025 оны 11 сарын 27-нд SPSS 30.0 программын практик сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар өгөгдөл бэлтгэх, асуулгын дата кодлох, үндсэн статистик шинжилгээ, корреляци болон регрессийн шинжилгээг бодит жишээн дээр тулгуурлан заав. Сургалт нь судалгаа, дипломын ажил, байгууллагын дата анализ хийхэд шууд ашиглах мэдлэг, ур чадвар эзэмшүүлсэн бөгөөд албан ёсны лиценз олгосноороо онцлог байв.
SPSS 30.0 Сургалт
СЭЗИС болон Датумсий хамтарсан 2026 оны эхний сургалтаа "SPSS 30.0, Tableau, PowerBI" гэсэн 3 төрлөөр хамтад нь зарлаж байна.
Та бүхэн аль нэгэнд нь дангаар эсвэл хослуулж (SPSS+Tableau, SPSS+PowerBI, эсвэл SPSS+Tableau+PowerBI) хүссэнээрээ сонгон суралцаж болно.
Сургалт болох хугацаа:
2026.01.23 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "SPSS 30.0"
2026.01.24 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "Tableau"
2026.01.25 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "MS PowerBI" гэсэн хуваариар явагдана.
Суудлын тоо 10 суралцагчаар хязгаарлана.
Сургалтандаа бүтэн сууж өгөгдсөн даалгаваруудаа гүйцэтгэсэн оролцогчдод СЭЗИС-ийн богино хугацааны сургалтын сертификат олгоно.

