
Сургалт
1
SPSS + Tableau + AI
Байгууллагын судалгаа, шинжилгээтэй холбоотой ажилладаг бүх мэргэжилтнүүдэд дата дээр суурилсан, хурдан, нарийвчилсан шийдвэр гаргалтад шаардлагатай дижитал ур чадваруудыг цогцоор нь эзэмшүүлэх зорилготой.
Судлаачид, дата анализ, бизнесийн шийдвэр гаргагчид, сургалтын байгууллагын багш, зөвлөхүүдэд зориулсан ба оролцогчид анкетын өгөгдлийг боловсруулах, дашбоард үүсгэх, таамаглалт шинжилгээ хийх чадвартай болно.
Сургалтын бүтэц - 3 өдөр / 12 цаг
2
Бизнес төлөвлөлтийн хөтөч:
Стратеги + Судалгаа + Шийдвэр
Байгууллагын дотооддоо өөрсдөө боловсруулсан бизнес төлөвлөгөөг шүүн судалсны үндсэн дээр, сул болон нарийвчлах шаардлагатай хэсгүүдийг мэргэжлийн сургалтын хөтөлбөрт нэгтгэн оруулж, сургалтын явцад бизнес төлөвлөгөөг боловсронгуй болгох нь сургалтын үндсэн зорилго юм.
Бизнесийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй удирдлага, менежерүүд болон бүх холбогдох нэгж, хэлтсүүдэд зориулагдсан.
Агуулга:
1.Стратеги томьёолол ба орчны шинжилгээ
2.Бизнес модель
3.Зорилт, KPI, BSC
4.GSTIC маркетингийн төлөвлөлт
5.Эрсдлийн шинжилгээ ба менежмент
Сургалтын бүтэц — 5 өдөр / 15 цаг / 9 модуль
3
Бүтээмжийг сайжруулах хөтөлбөр
Datumsea-ийн бүтээмжийн сургалт нь ажилтан нэг бүрээс удирдах түвшин хүртэлх бүтээмжид нөлөөлж буй гол хүчин зүйлсийг судалгаа хийж тодорхойлсны үндсэн дээр, байгууллагын онцлогт тохируулсан зорилтот сургалтын хөтөлбөр боловсруулж, үр дүнг дахин хэмждэг цогц шийдэл юм.
Байгууллагад ажиллаж буй хувь хүн, алба нэгж, удирдлагын түвшинд зориулагдсан.
Агуулга:
- Цагийн менежмент, хандлага, стресс
- Багийн соёл, процесс, уялдаа
- KPI, манлайлал, дижитал шилжилт
Сургалтын нийт хугацаа: 16 цаг (1 удаагийн 16 цагийн сургалт + 2 сарын дараах дахин хэмжилтийн 16 цагийн ажил)
4
Marketing 6.0
Орчин үеийн хэрэглэгчийн үнэт зүйл, олон талт байдал, нийгмийн хариуцлага, хиймэл оюун ухааны нөлөө зэрэг технологийн дараах орчинд маркетингийг зөв, хариуцлагатай, хүн төвтэйгээр хэрэгжүүлэх ур чадвар, сэтгэлгээ олгох.
Маркетингийн баг, брэнд менежерүүд, стратеги хариуцсан удирдлагууд судалгаа, дата, хэрэглэгчийн туршлагын багууд болон байгууллагын соёлыг хөгжүүлэхийг хүсэж буй хүмүүст зориулав.
Агуулга:
- Purpose-driven marketer 6.0
- Ethical researcher 6.0
- Empathetic service leader 6.0
- Human-AI marketer 6.0
- Sustainable brand planner 6.0
Сургалтын бүтэц – 5 модуль / 15–17 цаг
5
Хувь хүний брэндинг
Захирал, менежер болон мэргэжлийн ажилтнуудыг LinkedIn орчинд өөрийн нэр хүндийг өсгөх, мэдлэг хуваалцах, бизнесийн боломж татах чадамжтай болгох. Хувь хүний брэндийг байгууллагын нэр хүнд, итгэлцэлтэй уялдуулан хөгжүүлэх.
Контент бүтээх, мессеж илгээх, сүлжээ тэлэх замаар personal leadership болон corporate visibility-г өсгөх стратеги эзэмшүүлэх.
Агуулга:
- Personal Branding-ийн суурь
- LinkedIn Profile стратеги
- Storytelling & POV
- Контентын төрөл ба төлөвлөгөө
- Networking & Message Craft
- Байгууллагын стратегитай уялдаа
Сургалтын бүтэц – 2 өдөр / тус бүр 6 цаг
6
Brand Identity
Kapferer-ийн Prism загварт суурилан байгууллагын дотоод соёл, брэндийн илэрхийлэл, хэрэглэгчийн тусгалыг нэгтгэж тодорхойлох сургалт.
Байгууллагын дотоод соёл, гадаад илэрхийлэл, хэрэглэгчийн тусгал зэргийг нэгтгэн брэндийн үнэт зүйл, имиж, зан чанар, илэрхийллийн хүрээг цогц байдлаар тодорхойлох зорилготой юм.
Брэнд хөгжүүлэлт хариуцсан баг, компанийн соёл, харилцаа, стратеги хариуцагчид, дотоод/гадаад брэндийн нэг мөр ойлголт бий болгохыг зорьж буй байгууллагын удирдлагуудад зориулав.
Агуулга:
- Брэндийн мөн чанар гэж юу вэ?
- Kapferer Prism загварын суурь ойлголт
- 6 элемент тус бүрийн гүнзгийрүүлсэн хичээл
- Кейс судалгаа: Сайн тодорхойлсон брэндүүд
- Айдентити оношлогоо: Alignment & Gap
- Практик дасгал: “Хөрөг” шинэ хувилбар
Сургалтын бүтэц – 6 модуль / 8 цаг
7
Rebranding
Байгууллагын дотоод соёл, стратеги, хэрэглэгчийн ойлголтын нийцлийг оношлон, брэндийн байр суурь, нэр хүнд, илэрхийлэл зэргийг дахин тодорхойлох ребрэндингийн онолын үндэслэлтэй, практик төлөвлөлт бүхий аргачлал эзэмшүүлэх зорилготой.
Удирдах түвшний менежерүүд, маркетинг, бренд менежерүүд, HR ба байгууллагын стратеги төлөвлөлтийн нэгж, нэгдэл, хувьчлал, M&A-тэй холбоотой багуудад зориулав.
Агуулга:
- Corporate Brand гэж юу вэ?
- Ребрэндинг гэж юу вэ? Яагаад хийх шаардлагатай вэ?
- Ребрэндинг хийх үе шатууд
- Корпорацын ребрэндингийн стратеги загвар
- Stakeholder involvement: Дотоод соёлыг идэвхжүүлэх
- Практик хэрэгжилтийн төлөвлөгөө гаргах
Сургалтын бүтэц — 2 өдөр / 8 цаг / 6 модуль
8
Стратеги төлөвлөгөө боловсруулах
Стратегийн удирдлага, дата-д суурилсан шийдвэр гаргалт, KPI, загварчлал, хэрэгжилтийн хяналтыг нэгтгэсэн ахисан түвшний сургалт. Porter’s 5 Forces, ESG, AI/BI ашиглалт, Design Thinking гэх мэт шинэ хандлагуудыг хамарна.
Менежерүүдийг байгууллагын урт хугацааны өрсөлдөх чадварыг бэхжүүлэх стратегийн ахисан түвшний мэдлэг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, загварчлалын арга зүйгээр хангах.
Удирдах түвшний менежерүүд, бизнес нэгжийн удирдагчид, стратеги, инноваци хариуцсан багууд, ESG/тогтвортой хөгжил хариуцагчид, дата анализ, BI ашиглагчидад зориулав.
Агуулга:
- Бизнесийн орчны стратегийн оношлогоо
- Өсөлт ба Уналтыг датагаар төсөөлөх нь
- Бизнесийн үнэ цэнэ ба загварчлал
- Agile стратеги төлөвлөлт ба алсын хараа
- Стратегийн хэрэгжилт ба өөрчлөлтийн удирдлага
- Гүйцэтгэлийн хяналт ба стратегийн аудит
Сургалтын бүтэц — 2 өдөр / 8 цаг / 6 модуль
9
Процесс менежмент
Бизнесийн процессоо дүн шинжилж, сайжруулалт хийхэд зориулсан сургалт бөгөөд өгөгдөлд суурилсан шийдвэр, автоматжуулалтын шийдлүүдийг ашигладаг. RPA, AI, Lean, Six Sigma, ERP зэрэг арга, хэрэгслийг практик байдлаар заана.
Оролцогчдыг бизнесийн процессоо системтэйгээр үнэлэх, асуудлыг оношлох, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, автоматжуулалт ашиглан тасралтгүй сайжруулалт хийх чадвартай болгоход оршино.
Процесс удирддаг менежерүүд, нэгжийн дарга нар, олон салбартай компанийн дотоод хяналт, хөгжүүлэлтийн баг, Digital Transformation & Innovation нэгжүүд, HR, QA, ERP хариуцагчид, Change agents / OD багуудад зориулав.
Агуулга:
- Бизнес процессын үнэлгээ
- Асуудал илрүүлэх ба өгөгдөлд суурилсан шинжилгээ
- AI ба автоматжуулалт ашиглан процесс сайжруулах нь
- Lean, Six Sigma, тасралтгүй сайжруулалт
- Процесс дахин загварчлах ба дижитал шилжилт
- Хэрэгжүүлэлт ба өөрчлөлтийн менежмент
Сургалтын бүтэц — 2 өдөр / 8 цаг / 6 модуль
